SiteMining
SiteMining
Crusher
Crusher
Site
Site
ADR
ADR
Manufacture area
Manufacture area

NUTGIIN GANTIG LLC

Нутгийн Гантиг ХХК

About

Бидний тухай

Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч компани

Нутгийн Гантиг ХХК нь Монгол улсын уул уурхайн салбарт тэргүүлэн ажилладаг компани бөгөөд олон жилийн туршлага, мэргэжлийн баг хамт олонтойгоо салбартаа өндөр үзүүлэлттэй ажиллаж байна. Бид байгалийн нөөцийг хариуцлагатайгаар ашиглан, орчны тэнцвэрт байдлыг хадгалахыг эрмэлздэг.

5+
Жилийн туршлага
300+
Ажилтан
10+
Төсөл

Мэдээ & Зарлал

ADR-өдөр тутмын мэдээ
2026-05-25

ADR-өдөр тутмын мэдээ

ADR-өдөр тутмын мэдээ • ADR гадна талын хог болон төмрийн хаягдлыг ачиж эмх цэгц хангаж цэвэрлэгээ хийсэн •ADR будгийн ажил хийгдэж байна (Шингээлтийн 7,8 танк будсан) •АDR шалны ус соруулах насосын шугам холбох ажил хийгдэж байна.

Шохойн саравчны мембарам ажил бүрэн дууссан.
2026-05-25

Шохойн саравчны мембарам ажил бүрэн дууссан.

Шохойн саравчны мембарам ажил бүрэн дууссан. •МСC- байрны хаалга сууралуулсан •Бутлуурын хэсэгийн төмөрын хаягдалыг ялгаж талбайн эмх цэгц хангасан . •Конвейерын холхивчны тосолгой хийсэн. •Механикын байрны дотор засалын хананы доторлогооны ажил явагдаж байна. •Бутлуурын хэсэгийн гадна талбайн тэгшилгээний ажил хийгдэж байна. •Конвейерын хөтлөгдөх барбаны хамгаалалтын ажил хийгдэж байна.

Safety and Health at Work
2026-05-25

Safety and Health at Work

Дэлхийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдрийг (World Day for Safety and Health at Work) жил бүрийн 4 дүгээр сарын 28-нд тэмдэглэдэг. Энэхүү өдрийн гол зорилго нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх соёлыг төлөвшүүлэхэд оршдог.

Ажилд орох

Нээлттэй ажлын байр

Хөдөө орон нутагруу тээврийн жолооч

Улаанбаатар  |  тээврийн хэлтэс

Хөргүүрийн системтэй механик тээврийн хэрэгсэлээр хагас боловсруулсан хоол, хүнс...

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Хөргүүрийн системтэй механик тээврийн хэрэгсэлээр хагас боловсруулсан хоол, хүнсний бүтээгдэхүүнийг маршрутын дагуу хүргэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага

- Харьцааны соёлтой, Хандлага зөв байх.

- В, С, ангилалтай байх.

- 10 аас доошгүй жил жолоо барьсан туршлагатай байх.

- Орон нутгийн замын нөхцөл байдлыг сайн мэддэг туршлагатай байх.

- Хүнсний тээвэр түгээлтээр УБ хот болон хөдөө орон нутгийн чиглэлд явж байсан туршлагатай байх.

- Механик автомашины зохих түвшний мэдлэгтэй байх. /бонго/

- Тогтвор сууршилтай ажиллах.

-Архи хэрэглэдэггүй байх.

Хийж байгаа ажилдаа хариуцлагатай ханддаг 35-50 насны эрэгтэй таныг ажилд урьж байна.

Өндөр эрсдлийн сургагч-уурхайд

Өмнөговь  |  ХАБ

🏗️ Уурхайн аюулгүй байдал системтэй байдлаас эхэлдэг — тэр системийг бүтээлцэх м...

Гүйцэтгэх үндсэн үүрэг

🏗️ Уурхайн аюулгүй байдал системтэй байдлаас эхэлдэг — тэр системийг бүтээлцэх мэргэжилтнийг бид хайж байна. 🦺

Ажлын байранд тавигдах шаардлага

Гүйцэтгэх үүрэг, тавигдах шаардлага

📌 ӨНДӨР ЭРСДЛИЙН СУРГАГЧ | KHAN ALTAI RESOURCE LLC
📍 Уурхай | 🔄 14/14 ээлж

Гол үүрэг:
📢 Ажлын байр бүрийн өндөр эрсдлийн хэрэгцээг судлах, тодорхойлох
📢Сургалтын төлөвлөгөө боловсруулж, системтэйгээр хэрэгжүүлэх, сургалт зааварчилгаа зохион байгуулалт хийх

Шаардлага:
🔍 Уурхай, аж үйлдвэрийн аюулгүй байдлын чиглэлээр 3+ жилийн туршлага
🔍ЭМАА болон өндөр эрсдлийн сургалтын арга зүйг эзэмшсэн байх
🔍Холбогдох мэргэжлийн гэрчилгээ эзэмшсэн байх

Авто цахилгаанчин

Өмнөговь  |  Техник

Нутгийн гантиг ХХК нь уул уурхай, барилга, зам, машин механизмын салбарт тоног т...

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Нутгийн гантиг ХХК нь уул уурхай, барилга, зам, машин механизмын салбарт тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ, түрээсийн үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэх компани юм. Бид өндөр чадварлаг авто цахилгаанчин ажилтныг багийнхаа бүрэлдэхүүнд урж байна.

Ажлын байранд тавигдах шаардлага

🔧 Авто цахилгаанчин нь уул уурхай, барилгын машин механизм, ачааны автомашины цахилгааны системийг өндөр түвшинд засварлах, үйлчлэх үүрэг хүлээнэ. Та тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах чухал үүрэгтэй.

Таны хариуцах үндсэн үүргүүд:

⚡ Хүнд даацын машин механизм, ачааны автомашины цахилгааны системийг оношлох, засварлах
🔌 Цахилгааны холболт, сүлжээ, хяналтын системийг шалгах, засварлах
🛠️ Стартер, генератор, цахилгааны мотор зэрэг эд ангиудыг солих, засварлах
📊 Орчин үеийн оношилгоо хийх тоног төхөөрөмж ашиглан гэмтлийг илрүүлэх
📋 Засварын бүртгэл хөтлөх, тайлан гаргах
🔍 Урьдчилан сэргийлэх үйлчилгээ хийх
👥 Багийн гишүүдтэй хамтран ажиллах, туршлага хуваалцах
⚠️ Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд мөрдөх
💼 Бид таньд өрсөлдөхүйц цалин хөлс, ур чадвараа дээшлүүлэх боломж, тогтвортой ажлын орчин санал болгож байна.

Механик инженер

Өмнөговь  |  Техник

Гүйцэтгэх үндсэн үүрэг Машин, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний ...

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Гүйцэтгэх үндсэн үүрэг
Машин, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг удирдан зохион байгуулах.
Засвар үйлчилгээний урьдчилсан төлөвлөгөө, график боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих.
Механикийн нэгжийн ажилчдад наряд өгч, аюулгүй ажиллагааг хангаи, хяналт тавьж, үйл ажиллагааг зохион байгуулах.
Тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, доголдлыг түргэн шуурхай арилгах арга хэмжээг зохион байгуулах.
Механик инженерчлэлийн шийдэл боловсруулах, хэрэгжүүлэх.
Техникийн шинэчлэл, сайжруулалтын санал боловсруулах, төслүүдэд оролцох.
Техникийн баримт бичиг, зураг төсөл боловсруулах, баталгаажуулах.
Инженер, техникийн багийг удирдан чиглүүлэх, сургалт хөгжлийг дэмжих.
Засварын багийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, зөвлөгөө өгөх. Давтан болон өдөр тутмын зааварчилгаа хэсэг нэгжийн ажилчидад MNS 4969:2000 стандартын хүрээнд

Ажлын байранд тавигдах шаардлага

Ажлын байранд тавигдах шаардлага
☑ Мэргэжлийн сургуулийг төгссөн байх, Бакалавар болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн. Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан. Компьютерийн мэдлэгтэй
☑ Удирдан зохион байгуулах чадвартай
☑ Мэргэжлийн өндөр мэдлэгтэй
☑ Харьяа хэмжийн ажилчдын эрсдэлийн үнэлгээ болон ААЗ-ыг боловсуулах чадвартай, өдөр тутмын зааварчилгаа өгөх чадвартай.
☑ Бичиг баримт боловсруулах чадвартай
☑ Богино хугацаанд түргэн шуурхай оновчтой шийдвэр гаргах

Нэмэлт мэдээлэл
Ажилтан бүрээ эрүүл мэндийн даатгалд хамруулдаг /10 сая хүртэлх/
Жилд 6 өдрийн цалинтай чөлөө
KPI гүйцэтгэлийн урамшуулал /20-35%/
Сургалт, хөгжлийн дэмжлэг /5%/
Тэтгэврийн хуримтлал /2%/

Баяжуулалтын инженер/processing engineer

Улаанбаатар  |  Судалгаа

Энэхүү Баяжуулалтын инженер нь Дорнод аймгийн, Цагаан-Овоо сумын нутагт баригдаж...

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Энэхүү Баяжуулалтын инженер нь Дорнод аймгийн, Цагаан-Овоо сумын нутагт баригдаж буй “Алтан цагаан овоо” төслийн 2 дугаар үе шатны алт боловсруулан баяжуулах үйлдвэрийн технологи, инженерийн шийдэл, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн сонгол, угсралт суурилуулал, ашиглалтад орсоны дараах үйлдвэрийн процесийг хариуцан ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага

💼 Ажлын үндсэн чиглэл: Алт боловсруулах Баяжуулалтын үйл явцын үр ашгийг нэмэгдүүлэх, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, баяжуулалтын үзүүлэлтүүдийг хянах, тайлагнах.

⚙️ Баяжуулалтын технологи, тоног төхөөрөмж сонгох, үйл ажиллагааг хянах, сайжруулах
📊 Баяжуулалтын технологийн үзүүлэлтүүдийг тооцоолох, шинжлэх, тайлагнах
🔬 Лабораторийн туршилт, үйлдвэрлэлийн туршилтуудыг зохион байгуулах, үр дүнг дүн шинжилгээ хийх
📝 Баяжуулалтын технологийн горим, заавар боловсруулах
🛠️ Баяжуулалтын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн сонголт, суурилуулалтад оролцох
👥 Уурхайн геологи, технологийн бусад мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах
📈 Баяжуулалтын үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ санал болгох, хэрэгжүүлэх
🎯 Чанарын хяналтын тогтолцоог хангах, ашигт ажиллагаа, стандартыг мөрдөх

Жолооч (793D)

Улаанбаатар  |  тээвэр

Хөргүүрийн системтэй механик тээврийн хэрэгсэлээр хагас боловсруулсан хоол, хүнс...

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Хөргүүрийн системтэй механик тээврийн хэрэгсэлээр хагас боловсруулсан хоол, хүнсний бүтээгдэхүүнийг маршрутын дагуу хүргэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага

- Харьцааны соёлтой, Хандлага зөв байх.
- В, С, ангилалтай байх.
- 10 аас доошгүй жил жолоо барьсан туршлагатай байх.
- Орон нутгийн замын нөхцөл байдлыг сайн мэддэг туршлагатай байх.
- Хүнсний тээвэр түгээлтээр УБ хот болон хөдөө орон нутгийн чиглэлд явж байсан туршлагатай байх.
- Механик автомашины зохих түвшний мэдлэгтэй байх. /бонго/
- Тогтвор сууршилтай ажиллах.
-Архи хэрэглэдэггүй байх.
Хийж байгаа ажилдаа хариуцлагатай ханддаг 35-50 насны эрэгтэй таныг ажилд урьж байна.

Өргөдөл илгээх

Бидэнтэй холбогдох

Холбоо барих мэдээлэл

Утас77770045
Имэйлinfo@nutgiingantig.mn
ХаягОлимпийн гудамж, СБД - 1 хороо, Улаанбаатар 14230