“Орон нутгийн залуу мэргэжилтэн” сургалтын тэтгэлэг зарлагдлаа

“Нутгийн гантиг” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат нийт 10 оюутанд “Орон нутгийн залуу мэргэжилтэн” сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ ХУГАЦАА

·        2026-2027 оны хичээлийн жил

ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ

·           3,000,000 төгрөг

Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх;
  • ЕБС-ийн 12 дугаар анги төгсөн, дүнгийн голч 80 хувиас дээш байх, ерөнхий сонгон суралцаж буй мэргэжлийн чиглэлийн хичээлийн ЭЕШ-ын оноо 600-гаас дээш оноо авсан байх;
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд шинээр элссэн орсон суралцагч эсхүл магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцагч 2,3,4 дүгээр курсын оюутан байх; /оюутан тохиолдолд голч дүн 3.0-аас дээш байх/
  • Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат байх;
  • Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх;

Бүрдүүлэх бичиг баримт

  • Тэтгэлэг хүссэн өргөдөл
  • ЭЕШ-ын батламжийн хуулбар эсхүл сургуулийн голч оноог тодорхойлсон тодорхойлолт /Сургуулийн тодорхойлолт/
  • Эссэ "Яагаад энэ тэтгэлэгт хамрагдах шаардлагатай вэ" сэдэвт 1000 үг хүртэл
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар

·        Нийгмийн болон сайн дурын үйл ажиллагааны мэдээлэл

·        Шагнал, амжилтын нотлох баримт

ХУГАЦАА:

Материал хүлээн авах хугацаа: 2026.08.10-2026.08.25-ныг дуустал info@nutgiingantig.mn хаягаар цахимаар эсхүл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж-39, Жи центр 2-21 тоотод хүлээн авна.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:

2026 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тэтгэлэгт сонгон шалгарсан нийт 10 оюутан, суралцагчдыг шалгаруулан батламж гардуулна.

Холбоо барих: 7777-0045, 8888-9774